ТӨРИЙН БОЛОН УЛС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН “ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ 

2023-11-24
Жендэрийн үндэсний хороо, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл хамтран Төрийн болон Улс төрийн байгууллагуудын хэвлэл мэдээлэл, мэдээлэл харилцааны мэргэжилтнүүдэд зориулсан “Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэл харилцаа” сургалтыг өнөөдөр (2023.11.24) НҮБХХ-ийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Сургалтын зорилго нь: Төрийн болон улс төрийн байгууллагуудын мэдээлэл харилцааны мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, жендэрийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах мэдлэг, чадварыг олгох юм. Байгууллагынхаа мэдээллийг ойлгомжтой, мэдрэмжтэй, үр дүнтэй хүргэснээр олон нийтэд зөв нөлөөлж, дэмжлэг авах ур чадварыг эзэмшүүлнэ.
Мөн оролцогчид байгууллагынхаа эмэгтэй удирдах ажилтнуудын хэвлэл мэдээлэлтэй харилцах ажилд дэмжлэг үзүүлж, хэвлэл мэдээллээр гарах эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах, мөн жендэрийн эрх тэгш байдлын чиглэлээр хэвлэл мэдээлэл, нийгмийн мэдээллийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд стратегийн ач холбогдол бүхий зөв, шинэ ойлголтыг сонирхолтой хэлбэрээр түгээдэг болно. Түүнчлэн уламжлалт болон нийгмийн мэдээллийн сүлжээнд мэдээллийн менежмэнтийг хэрхэн хийх, хэвлэл мэдээлэлтэй харилцах арга, хямралын үеийн мэдээлэл харилцаа болон орчин үеийн болон олон улсын түвшний хамгийн сүүлийн үеийн арга технологийг эзэмшүүлэхэд чиглэгдэж байна.
Сургалтаар оролцогчид Шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш бус байдал, Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэл харилцаа, Хэвлэл мэдээллийн үл тоомсорлодог эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх, Эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хэвлэл мэдээллийн бодлого, Эмэгтэйчүүд сэтгүүлчдээс зайлсхийдэг есөн шалтгаан, Tentsuu.mn платформтой хамтдаа хөгжих, суралцах, оролцох зэрэг агуулгын хүрээнд мэдээлэл, мэдлэгээ өргөжүүлэн, саналаа солилцон суралцаж байна.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency