“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” АРВАН НЭГ ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-11-21
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” “ТОГТМОЛ” уулзалтыг зохион байгуулж байгаа билээ.
Ээлжит цахим уулзалт 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл: Жендэрийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа, салбарын хүйсийн тэнцвэрт байдлын мэдээ, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгааг бүрдүүлэх чиглэлээр батлагдсан дүрэм журмын талаар танилцуулж, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Хорооны гишүүдийг саналаа хүргүүлэх боломжтойг онцлов.
Жендэрийн асуудлаарх эрдэмтэн судлаачдын бүлгийн ахлагч С.Түмэндэлгэр: Жендэрийн үзэл баримтлалыг Их дээд сургууль болон ахисан түвшний сургалтын хөтөлбөрүүдэд тусгасан байдал, жендэр судлалыг академик түвшинд хөгжүүлэх зорилго бүхий сургууль дундын магистрын хөтөлбөр болон жендэр судлалын төв байгуулах санаачилгын талаар тус тус танилцуулж; Жендэр судлалыг хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдын бүлгийн үйл ажиллагааг дэмжих тухай Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, дэмжлэг үзүүлж ажиллах талаар саналаа илэрхийлсэн юм.
Танилцуулгатай холбогдуулан Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг асуулт асууж, хариулт авлаа.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency