“ӨНӨӨДӨР МОНГОЛ БАХАРХАЛЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА” 

2023-11-14
Өвлийн эхэн харагчин гахай сарын Шинийн Нэгний Дашнямтай билэгт сайн өдөр – Их эзэн Чингис хааны мэндэлсний ой “МОНГОЛ БАХАРХАЛЫН ӨДӨР”-ийн мэнд дэвшүүлье!
Их эзэн Чингис хааны мэндэлсний 861-н жилийн ой, “Монголын бахархлын өдөр” Туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-н буюу 11 дүгээр сарын 14-ний энэ өдөр тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” болгон бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.
Төрт ёсоо дээдлэн, түүх соёл, өв уламжлалаа бахархан, тусгаар тогтнол, бүрэн эрх байдлаа бататган бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа Та бүхэнд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ойн мэндийг хүргэe!

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency