ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ДЭМЖИХ ЛОББИ БҮЛЭГ БАЙГУУЛАГДЛАА

2023-12-18

Улс төрийн хүрээн дэх хүйсийн тэнцвэрийг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зорилгоор Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын төлөөлөл бүхий Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих лобби бүлэг байгуулагдлаа. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатараар ахлуулсан бүлэг УИХ-ын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар танилцуулагдлаа.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд хүйсийн квотыг нэмэгдүүлэх, Улс төрийн намын болон намын санхүүжилтийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих, дотоод ардчилалтай, жендэрийн тэгш байдлыг дэмжсэн төрийн санхүүжилтийг бүрдүүлэх, хуулиудын үзэл санаа, зохицуулалтыг сурталчлах, байгуулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Улсын Их Хурал дахь лобби бүлэгт УИХ-ын 13 эмэгтэй гишүүд болон УИХ-ын эрэгтэй гишүүдээс Д.Ганбат, Т.Доржханд, Д.Тогтохсүрэн, Д.Цогтбаатар, О.Цогтгэрэл, Ж.Чинбүрэн, Т.Энхтүвшин нар ажиллах юм.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency